|
|
||
Шанхайн Дэлхийн яармагийн Румынийн ордон нь уг ордныг нээж ажиллуулснаас хойших Хятад-Румыний эдийн засаг, худалдааны долоо дахь зөвшилцлийг 7-р сарын 30-ны өдөр хийв.
Румыний талын танилцуулснаар, 2009 онд Хятад-Румын хоёр талын худалдаа хоёр тэрбум 700 сая ам.долларт хүрэв. үүнд Румыний экспорт 300 сая ам.доллар, импорт хоёр тэрбум 400 сая ам.долларт тус тус хүрчээ. Энэ оны эхний таван сард хоёр талын худалдаа нэг тэрбум 400 сая ам.долларт хүрэв. Үүнд Румыний экспорт 170 сая ам.доллар, импорт нэг тэрбум 300 сая ам.долларт тус тус хүрч, хоёр талын худалдааны тэнцэл ноцтой алдагдсан байлаа. Энэхүү асуудлыг зохицуулахын тулд, Румын экспортоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ, Хятадын нэн олон аж ахуйн нэгж Румынд хөрөнгө оруулалт хийхийг хүсч байна. \О.Дарамбазар орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |