• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХОУР сонсогчдоо шагнал гардуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-08-01 16:27:54

    Хятадын Олон Улсын Радиогаас зохиосон "Шиньжянтай танилцах" мэдлэгийн уралдааны онц шагналтнаар шалгарсан сонсогчид шагнал гардуулах ёслол 8-р сарын 1-ний өдөр Өрөмчид болсон байна. ШУӨЗР-ын намын хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Ли- И, ХОУР-ын дэд ерөнхий редактор Ма Бөхүй нарын зэрэг удирдагчид онц шагнал авсан гадаадын 8 сонсогчдод шагнал гардуулсан байна.

    ХОУР-ын дэд ерөнхий редактор Ма Бөхүй үг хэлж тэмдэглэхдээ, ХОУР болон ШУӨЗР хамтран зохион байгуулсан "Шиньжянтай танилцах" мэдлэгийн уралдаанаар дамжин, гадаадынханд Шиньжяны эв санаа нэгтэй эвсэг зохицонгуй үндэстний орчин байдал, байгалийн тансаг үзэмж, үндэстний өвөрмөц шинжийг биеэрээ мэдрэх боломж олгосон бөгөөд үнэн бодитой Шиньжянг тэд нарт харуулсан байна. Гадаадын маш олон сонсогч болон сүлжээ ашиглагчид Шиньжянд жуулчлахыг хүсэн хүлээж байна гэжээ.


1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе