|
|
||
8-р сарын 1-ний өдөр Шанхайн дэлхийн яармагийн Самоагийн үндэсний ордны өдөрлөг болжээ. Самоагийн ерөнхий сайд Туйлаепа Лупесолиай Сайлеле Малиелегаой болон Хятадын Ойн аж ахуйн үндэсний газрын дарга Жя Жибан нар өдөрлөгийн тэмдэглэх арга хэмжээнд оролцож үг хэлжээ.
Самоагийн ерөнхий сайд Туйлаепа хэлэхдээ, Өмнөд Номхон далайн арлын орны хувьд дэлхийн яармагаар дамжуулан, өргөн олон жуулчдад Самоаг сурталчлах боломжтой болсныг бид маш нандигнан үзэж байна гэжээ.
Самоа Номхон далайн өмнөд хэсэгт оршдог. Мөн өдрийн арга хэмжээнд Самоагийн үндэстний бүжгийн уран бүтээлчид гоёлын өмсгөлөөр чимж, үндэстний уламжлалт бүжгээ сонирхуулжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |