|
|
||
3-ний өдөр Шанхайн дэлхийн яармагийн Нигерийн үндэсний ордны өдөрлөг боллоо. Нигерийн худалдаа, аж үйлдвэр ба залуу аж ахуйн нэгжийн эздийг дэмжих яамны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Зада Мариама болон Шанхайн дэлхийн яармагийн Хятадын засгийн газрын ерөнхий төлөөлөгчийн орлогч Чэнь Гүн нар ордны өдөрлөгийг тэмдэглэх арга хэмжээнд оролцож, үг хэлсэн байна.
Нигерийн үндэсний ордон нь Африкийн нэгдсэн ордонд багтдаг. Үзэсгэлэнгийн ордонд Нигерийн уур амьсгал ханхалж, "Хотын амин судас" , "Соёлын шилдэг бүтээгдэхүүн" ба "Эрч хүчтэй амьдрал" зэрэг гурван хэсэг нь жуулчдад мартагдашгүй Нигерийн аяллыг мэдрүүлэх болно. Хотжих явц эртний улс Нигерийг орчин үеийн хөгжлийн замд оруулж байна. Үзэсгэлэнгийн ордон хотын бодлого, хотын эдийн засаг ба хотын байдал зэрэг гурван талаас Нигерийн хотын хөгжлийн үзэл санааг харуулж байгаа юм. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |