|
|
||
8-р сарын 7-ны өдөр Шанхайн дэлхийн яармагт Сингапурын улсын ордны өдөрлөг болов. Сингапурын Худалдаа аж үйлдвэр хөдөлмөр хүчний яамны сайд Ли- И-сянь болон Хятадын Худалдааны яамны орлогч сайд Фү Зыин тэмдэглэх ажиллагаанд оролцон үг хэлэв.
Фү Зыин хэлсэн үгэндээ юуны өмнө Хятадын засгийн газар болон Шанхайн дэлхийн яармагийн зохион байгуулах хорооны өмнөөс Шанхайн дэлхийн яармагт Сингапур улсын ордны өдөрлөгийн ажиллагаа зохион байгуулж байгаад халуун баяр хүргэв. Тэрээр хэлэхдээ, Хятад Сингапур хоёр орон бол дотно найрсаг хөрш мөн. Энэ жил Хятад Сингапурын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Шанхайн дэлхийн яармаг нь Хятад Сингапур хоёр орон, хоёр орны ард түмэн хоорондын ойлголцлыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд шинэ боломж олгоно гэдэгт итгэж байна гэжээ.
Ли –И-сянь хэлэхдээ, 2010 он бол Сингапур Хятадын харилцаанд чухал ач холбогдол бүхий жил мөн. Хятад улс Сингапурт хос хулсан баавгай зээлүүлсэн , энэ хөөрхөн хос элч бол Сингапур Хятад хоёр орны найрсаг харилцааны бэлэг тэмдэг мөн гэжээ. \Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |