|
|
||
Шанхайн дэлхийн яармаг эхэлснээс хойш иргэний паспорт дээр "дэлхийн яармагийн тамга"-ыг ямар ч зөвшөөрөлгүй дарснаар хилээс гарч чадахгүй байгаа байдлыг Хятадын хил гаалийнхан олон удаа илрүүлэв. Үүнд иргэний паспорт дээр "дэлхийн яармагийн дурсгалын тамга" дарвал хүчингүй гэж Тянь Жиний хил гаалийнхан мэдэгдэв гэж саяхан сурвалжлагч Тянь Жиний хил гаалийн хяналт шалгалтын газраас мэдээлэв.
"Дэлхийн яармагийн паспорт" бол дэлхийн яармагийн зохион байгуулж байгаа орноос зочдод өгсөн тамга бүхий дурсгалын эд юм, амьдралд хэрэглэдэг иргэний паспорт биш юм. Учрыг үл мэдэх жуулчид дэлхийн яармагийн хүрээлэнгээр тойрохдоо өөрийн иргэний паспорт дээрээ "дэлхийн яармагийн тамга"-ыг даруулснаар, иргэний паспорт нь хүчингүй болсон байна.
Өөрийн иргэний паспорт дээр "дэлхийн яармагийн тамга"-ыг даруулахгүй байхыг Тянь Жиний хил гаалийн хяналт шалгалтын газраас өргөн олон жуулчдад сануулав. \Ч. Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |