• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энэтхэгийн үндэсний ордны өдөрлөг боллоо

CRI       (GMT+08:00) 2010-08-18 17:50:08

      Шанхайн Дэлхийн Яармаг 18-ны өдөр Энэтхэгийн үндэсний ордны өдөрлөгийг зохион явууллаа. Энэтхэгийн худалдаа аж үйлдвэрийн яамны сайд Мадхаврао, Хятадын худалдааны яамны дэд сайд Чэнь Жянь нар уг арга хэмжээнд оролцож үг хэлсэн байна.

     Чэнь Жянь хэлэхдээ, Хятад, Энэтхэг чухал хөршүүд, түүнчлэн шинээр хөгжиж байгаа том орны хувьд шинэ зуунд хоёр орны харилцаа түргэн хөгжлийн замд орж, хоёр талын харилцаанаас давж дэлхийн чанартай стратегийн ач холбогдолтой боллоо гэжээ.

     Энэтхэг, Хятад соёл иргэншилт эртний орон, хоёр ард түмний соёлын хэлхээ холбоо гүн зузаан байдаг юм гэжээ.

     Энэтхэгийн ордон нь Дэлхийн Яармагийн хүрээлэнгийн А районд байрлаж, "хот болон эвсэг зохицонгуй хөгжил" уриан дор болж байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе