• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Микронези улсын ордны өдөрлөг болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-08-29 15:50:47

        29-ний өдөр, Шанхайн дэлхийн яармагийн хүрээлэнд Микронези улсын ордны өдөрлөг ажлаа эхлүүлэн, Шанхай хотын орлогч дарга Тү Гуаншао болон Микронези улсын дэд ерөнхийлөгч Алик Алик нар нээлтийн ажиллагаанд оролцож тус тус үг хэлэв.

        Тү Гуаншао хэлэхдээ, Микронези бол Номхон далайн арлын орнуудын бүс дэх Хятадын сайн түнш байж, 1989 онд хоёр тал дипломат харилцаа тогтоосноос нааш харилцан ойлгож итгэлцэн, эдийн засаг худалдаа, хөдөө аж ахуй, загасны аж ахуй, соёл зэрэг салбарын солилцоо болон хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин тэлж, олон улсын болон бүс нутгийн асуудлаар нааштай зөвшилцөл, тохиролцоог баримталсаар ирсэн юм гэжээ.

        Алик Алик хэлэхдээ, Микронези Шанхайн дэлхийн яармагт оролцоход Хятадын тал ихээхэн дэмжлэг туслалцаа олгосон юм. Энэ удаагийн дэлхийн яармагт оролцохын төлөө Микронезийн тал нь аль ч удаагаас илүү хичээж чармайсан юм. Шанхайн дэлхийн яармагийн үзэсгэлэнгээр дамжин, хүмүүс Номхон далайн арлын орны өвөрмөц соёл боловсон болон нийгэмтэй танилцаж, Микронези улстай хамтарч ажиллахыг хүсэж байна гэжээ.\Хүчитбаатар орчуулав\Пэрлаймаа хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе