• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн дэлхийн яармагт Узбекистаны үндэсний ордны өдөрлөг нээгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-08-31 16:16:38

    Өнөөдөр Шанхайн дэлхийн яармагт Узбекистаны үндэсний ордоны өдөрлөгийн нээлтийн ёслол болсон байна. Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Су-бө, Узбекистаны ерөнхий сайдын орлогч бөгөөд гадаадтай холбоо барих эдийн засаг, хөрөнгө оруулалт болон худалдааны яамны сайд Елур Каниев нар ордны нээлтийн ёслолд оролцож, үг хэлсэн байна.

    Узбекистаны үндэсний ордон Шанхайн дэлхийн яармагийн А районд байрлаж, " Узбекистан нь соёл иргэншлийн гүүр " уриан доор болжээ. Үзэсгэлэнгийн ордны гадна төрхийг давлагаа хэлбэртэй шилээр хийж, гэрлийн хувирлаар олон янзын өнгийг бүрдүүлжээ. Ордныг зургаан том хэсэгт хувааж, хотын амьдралын өнгө төрх, шашин шүтлэг, зан заншил, түүх соёл зэрэг өвүүдийг дэлгэн үзүүлжээ.\Рэнчинсоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе