|
|
||
Африкийн орнууд Хятадтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг чармайн биелүүлэхийг 9-р сарын 5-ны өдөр тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-мун уриалав.
Африк тивийн мянганы хөгжлийн зорилтыг зөвшилцөх чуулга уулзалт дээр Бан Ги-мун тэргүүн зөвлөхөөрөө дамжуулж дээрх үгээ хэлсэн юм. Африкийн орнууд Хятад, Бразил болон Энэтхэг зэрэг оронтой хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын явцыг түргэсгэв гэж тэрээр хэллээ. Дэд бүтцийн байгуулалтаа эрчимжүүлэх бол мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх чухал хэсэг юм, Африкийн маш олон орон Хятадтай хамтран ажиллаж, зам , сургууль, эмнэлэг болон мэдээлэл холбоо зэрэг дэд бүтцийн байгуулалтаа үр ашигтай сайжруулав гэж Бан Ги-мун цохон тэмдэглэв. НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг хугацаанд нь биелүүлэхийн тулд Африкийн орнууд Хятадтай олон салбарын хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхийг Бан Ги-мун уриаллаа. \Ч. Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |