|
|
||
НҮБ-ын худалдаа хөгжлийн байгууллага 9-р сарын 7-нд Хятадын Шя мэний эдийн засгийн тусгай районд дэлхийн хөрөнгө оруулалтын 2 дахь чуулга уулзалтыг зохион байгуулж, эдийн засгийн даяарчиллын шинэ шатанд дэлхийн улс орнуудад гарч байгаа сайхан боломж тохиолыг гүйцэд ашиглан, хөрөн оруулалт болон тогтвортой хөгжлийг хэрхэн ахиулах асуудлыг хэлэлцүүлж байна.
НҮБ-ын худалдаа хөгжлийн байгууллагын дэлхийн хөрөнгө оруулалтын 2-р чуулга уулзалт нь "хөрөн оруулалт болон тогтвортой хөгжил" гэсэн уриан дор зохиогдож байгаа юм. НҮБ-ын худалдаа хөгжлийн хурлын нарийн бичгийн дарга Супацай хэлэхдээ, энэ удаагийн чуулга уулзалтыг дэлхий дахины банк санхүүгийн хямрал шувтаргандаа орсон үеийн байдлыг улам сайн ойлгож, ялангуяа хөгжиж байгаа орнуудад учруулсан өрсөлдөөн сорилт болон боломж тохиолыг ойлгон таних зорилгоор зохион байгуулсан тул энэ нь цагтаа тохирсон олон улсын маш чухал хурал юм гэжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки мун тус чуулга уулзалтад баярын видео захиа ирүүлжээ.НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки мун хэлэхдээ, "Юуны өмнө эдийн засгийн сэргэлт мөн нэлээд буурай сул байж, иргэдийн хөрөнгө оруулалт нь ажлын байраар хангах, НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэх юм. Засгийн газраас хөрөн оруулалтын гүйлгээг хэрхэн удирдах, ахиулах, хяналт шалгалт хийх ажлаа давтан болгоож үзэх шаардлагатай байна. Бүх дэлхийн цаг уурын өөрчлөлтийн нөлөө улам улам ил тод болж байгаа тул засгийн газрын салбарууд эрчим хүчийг ашиглах үр ашгаа эрхбиш дээшлүүлэн, бохирдолгүй шинжлэх ухаан техник хөгжүүлэх салбарт улам олон ажил хийх хэрэгтэй байна" гэжээ.
Олон улсын хөрөнгө оруулалт бол өрсөлдөөн сорилт болон хямралын аюулыг арилгах гол арга зам, мөн ч бүх дэлхийн шийдвэр бодлогын чухал сэдэв мөн. Энэ удаагийн чуулга уулзалтыг бүх дэлхийн хөрөнгө оруулагчид маш их сонирхож, 120 улс орон газар нутгийн хөрөнгө оруулагчид, засгийн газар, аж ахуйн нэгжүүд, олон улсын байгууллага, хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлэх байгууллага нэгжүүд, иргэний байгууллага нэгжийн төлөөлөгчид оролцож байгаа ба үүнд 9 төрийн тэргүүн, гадаад орны сайдын зэрэглэлийн албаны 50 гишүүн, дотоод гадаадын аж ахуйн нэгийн дээд удирдлагын 114 хариуцлагатныг багтаасан 1500 гаруй хүн оролцож байна.
Дэлхийн улс орнууд ялангуяа хөгжиж байгаа улс орон үндсэн дамнасан хөрөнгө оруулалтыг татан аваачиж, эдийн засгийн хөгжлөө ахиулахыг маш их хүсэн эрмэлзэж байгааг энэ удаагийн чуулга уулзалтын авч хэлэлцэж байгаа сэдвээс мэдэж болох юм.
НҮБ-ын худалдаа хөгжлийн байгууллагын дэлхийн хөрөнгө оруулалтын 2-р чуулга уулзалтыг зохион байгуулсан Хятад орны нээлттэй байдал болон хөгжил ч дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг маш их татаж, 2009 онд гадаадынхны Хятадад хөрөнгө оруулсан хэмжээ 90 тэрбум ам.долларт хүрч, дэлхийд 2-р байр эзэлсэн юм.
Хятад улсын дэд дарга Ши Жинь пин баяр хүргэж хэлсэн үгэндээ тэмдэглэхдээ, "Өнөө Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын улам нээлттэй, улам шилдэг сайн нөхцөл боломж бүрдүүлж өгөхөөр нааштай хүчин зүтгэж байна. Нэгд, нээлттэй, ил тод хуулийн орчин бүрдүүлэхээр үргэлжлэн хүчлэн чармайж байна. Хоёрт, шударга өрсөлдөөний зах зээл байгуулахаар үргэлжлэн махран зүтгэж буй. Гуравт, аж ахуй эрхлэлтийн тогтвортой, эмх цэгцтэй орчин буй болгоход хүч тавьж байна. Хятад улс гадаадад нээлттэй байлгахаа өргөжүүлэн гүнзгийрүүлж, дэлхийн эдийн засгийг эрчимтэй, тогтвортой, тэнцүүртэй нэмэгдүүлэх болон эдийн засгийн даяарчиллыг мөрдөн, өв тэгш, нийтэд хүртээмжтэй, хамтаар амжилтад хүрэх чиглэлээр ажиллан, шинэ хувь нэмрээ үзүүлэх болно" гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |