• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Эдийн засгийн хэлбэрийн өөрчлөлт болон хот хөдөөгийн харилцаа" чуулга уулзалт өндөрлөв

CRI       (GMT+08:00) 2010-09-10 15:35:32

     2010 оны Шанхайн дэлхийн яармагийн 5 дахь чуулга уулзалт буюу "Эдийн засгийн хэлбэрийн өөрчлөлт болон хот хөдөөгийн харилцаа" чуулга уулзалт 10-ны өдөр Жэ жян мужийн Шао шин хотод өндөрлөв.

     Хятадын 2010 оны Шанхайн дэлхийн яармагийн гүйцэтгэх хорооны дэд дарга хатагтай Жүн Янь чүйнь хаалтын хурал дээр хэлэхдээ, энэ удаагийн хурлаар олсон эдийн засгийн хэлбэрийн өөрчлөлт болон хот хөдөөгийн харилцааны тухай ололт амжилт нь Хятадын Хөх-мөрний гурвалжин хойгийн район, тэрчлэн бүх Хятадын хотуудын эдийн засгийн хөгжил болон хот хөдөөгийн интеграцчиллын стратеги, мөн бүх дэлхийн эдийн засгийн хэлбэрийн өөрчлөлтөд улам олон санаа оноо өгч, дэлхий нийтээрээ хотуудаа улам сайхан болгож, амьдралаа улам өөд нь татахад ач тусаа өгөх болно гэжээ.

     Хагас өдрийн хугацаатай хуралдсан тус чуулга уулзалтад 10 гаруй улс орон болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, нэрт эдийн засагчид, нийгэм судлаачид, аж ахуйн эзэд оролцож, "Хот хөдөөгийн харилцаа болон олон нийтийн үйлчилгээг тэнцүүртэй болгох", "Хүн амын нүүдэл болон нийгмийн нэгдэл", "Бүх дэлхийн интеграцчиллын нөхцөл дэх хотуудын эдийн засгийн цэгцлэлт" зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе