|
|
||
Исланд улсын ордны өдөрлөг 11-ний өдөр Шанхайн дэлхийн яармагийн хүрээлэнд нээгдэж, уг орны ерөнхийлөгч Олафур Рагнар Гримссон болон Хятадын Хөдөө аж ахуйн яамны сайд Хань Чанбинь нар нээлтийн ёслолд оролцож үг хэлсэн байна.
Олафур Рагнар Гримссон 2010 оны Хятадын Шанхайн дэлхийн яармагийг өндрөөр үнэлсэн бөгөөд Исланд, Хятад хоёр орон нь газрын гүний дулааныг хамарсан цэвэр эрчим хүч зэрэг салбарт цөм хамтын ажиллагааны маш их орон зайтай хэмээсэн байна. Үүнээс гадна, Хятадын иргэд уг орны үзэсгэлэнгийн ордонтой танилцсаны дараа биеэрээ очиж аялан жуулчилж, тэндэхийн өвөрмөц сайхан өнгө үзэмжтэй танилцахыг тэрээр бас хүссэн байна.
Хань Чанбинь юуны өмнө ерөнхийлөгч Олафур Рагнар Гримссонг баярлан угтаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармаг нь Хятад, Исланд хоёр орон болон хоёр ард түмний ойлголцлыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд шинэ хүч сэлбэх болно гэдэгт итгэж найдаж байна гэжээ.\Хүчитбаатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |