|
|
||
Шанхайн дэлхийн яармагт 13-ний өдөр Монгол улсын үндэсний өдөрлөг боллоо. Монгол улсын Их Хурлын гишүүн,Гадаад харилцааны сайд Гомбожавын Занданшатар болон Шанхайн дэлхийн яармагийн Хятадын засгийн газрын ерөнхий төлөөлөгч Хуа Жюньдүө мөн өдрийн ордны өдөрлөгийн арга хэмжээнд оролцжээ.
Шанхайн дэлхийн яармагийн Хятадын засгийн газрын ерөнхий төлөөлөгч Хуа Жюньдүө арга хэмжээний ёслол дээр хэлэхдээ, Монголын ордонд дэлгэн үзүүлсэн асар том үлэг гүрвэлийн өндөгний загвар, үлэг гүрвэлийн яс, үлэг гүрвэлийн өндөгний чулуужмал нь маш ёгт утгатай юм. Монголын ард түмэн эдийн засаг нийгмийн хөгжлийг хөөцөлдөж байгаагийн зэрэгцээ, хотын дэвшил, хүн төрөлхтний оршин тогтнолыг гүнээ анхаарч, сэтгэн бодож байгааг танилцагсдад ойлгууллаа. Шанхайн дэлхийн яармаг нь Хятад Монгол хоёр орон, хоёр ард түмний ойлголцоог гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд шинэ боломж тохиол хангана гэдэгт итгэж байна гэжээ.
Монгол улсын Гадаад харилцааны сайд Гомбожавын Занданшатар хэлэхдээ, дэлхийн яармаг нь улс түмний үндэстний онцлог, уламжлалт соёлыг харуулж, дээд шинжлэх ухаан техникийг хамтаар эдлэх чухал нөхцөл боломж болох бөгөөд улс түмний найрамдлыг нэмэгдүүлэх өргөн цуглаан болно. Шанхайн дэлхийн яармаг Монгол улсад чухал боломж хангасан болохоор дэлхий нийтэд Монгол улсаа нэн сайн сурталчилж болох юм гэжээ.
Арга хэмжээний хугацаанд Монгол улсын 40 гаруй уран бүтээлчид өөрийн гэсэн онцлогтой уран сайхны тоглолт тоглон үзүүллээ. Морин хуур, уртын дууны уянга эгшгэнд Монгол улсын үндэсний ордны өдөрлөгийн арга хэмжээ өндөрлөв.
Монгол улс 14-ний өдөр Шанхайд эдийн засаг, худалдааны зөвлөн хэлэлцэх хурал хийж, баялаг нөөц болон хэрэгжиж байгаа зарим том төслүүдээ танилцуулна. /Баясгалан орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |