|
|
||
"Шанхайн дэлхийн экспо-2010" –ын Монгол улсын павильоны үндэсний өдрийн үйл ажиллагаа 9 сарын 13 –ны өдрийн үдээс өмнө Экспо хүрээлэнд нээлтээ хийлээ. Шанхайн дэлхийн экспогийн БНХАУ-ын засгийн газрын ерөнхий төлөөлөгч Хуа Жүнь Дүо, Монгол улсын Гадаад харилцааны сайд Г. Занданшатар нар нээлтийн ёслолд оролцож баярын үг хэллээ.
Хятадын засгийн газрын төлөөлөгч Хуа Жүнь Дүо хэлэхдээ, "Говь ба хот" сэдэвтэй Монголын павильон нь дуу, гэрэл, зураг зэрэг орчин цагийн техникийн олон арга хэлбэрээр үзэгчдэд монгол улсын өвөрмөц өнгө төрхийг танилцуулсан байна. Монгол улс нь өргөн уудам тал нутаг, хосгүй үзэсгэлэнт говь, байгалийн баялагийн асар их нөөцтэй. Монгол улсын ирээдүйн хөгжил нэн олон хүмүүсийн анхаарлыг татна гэдэгт итгэж байна.
Шанхайн экспогийн Монголын үндэсний өдрийн нээлтэд МУ-ын Гадаад харилцааны сайд Г. Занданшатар болон түүний гэргийгээс гадна МУ-ын Барилга, хот байгуулалт, зам тээврийн яамны дэд сайд А. Гансүх, МУ-ын Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны дэд сайд Ч. Куланда, МУ- аас БНХАУ-д суугаа бүрэн эрхэт элчин сайд Ц. Сүхбаатар болон түүний гэргий зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Үндэсний өдрийн нээлтийн үйл ажиллагааны төгөсгөлд Монгол улсын уран бүтээлчид язгуур урлагийн болон орчин үеийн урлагийг хослуулсан баялаг агуулгатай тоглолт гаргаж, үзэгчдийн сонорыг мялаав.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |