|
|
||
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65-р чуулган 14-ний үдээс хойш НҮБ-ын Нью-Йорк дэх төвд эхлэв. Тус чуулганы анхны бүгд хурлыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65-р чуулганы дарга Жосеп Дейсс даргалав.
Жосеп Дейсс нээлтийн ёслол дээр хэлэхдээ, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65-р чуулган энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны төлөө хүчин зүтгэх болно. Тус чуулганаар юуны өмнө НҮБ-ын мянганы хөгжлийн зорилт, өөрчлөлт болон НҮБ-ын үүрэг чадлыг эрчимжүүлэх, тогтвортой хөгжил зэрэг асуудлыг авч хэлэлцэх болно гэжээ.
Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 9-р сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Нью-Йорк орж, НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын асуудлаарх дээд хэмжээний хурал болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65-р чуулганы ерөнхий шүүмжлэлийн хуралд оролцох болно. \Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |