• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ерөнхий сайд Вэнь Жябао НҮБ-ын чуулга уулзалтуудад оролцох нь чухал ач холбогдолтой

CRI       (GMT+08:00) 2010-09-16 16:09:27

      Хятад улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Ли Баодүн 15-ны өдөр Нью-Йоркт хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 9-р сарын 21-23-ны өдрүүдэд Нью-Йоркт НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын асуудлаарх дээд зиндааны бага хурал болон НҮБ-ын ерөнхий ассамблейн 65-р чуулганы ерөнхий шүүмжлэлд оролцох юм. Энэ бол Хятад улсын гол удирдагчид 3 дахь жилдээ НҮБ-ын бага хуралд оролцож байгаа явдал бөгөөд чухал ач холбогдолтой юм гэжээ.

     Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао энэ сарын 21-23-ны өдрүүдэд Нью-Йоркт болох НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын асуудлаарх дээд зиндааны бага хурал болон НҮБ-ын ерөнхий ассамблейн 65-р чуулганы ерөнхий шүүмжлэлд оролцоно. Энэ бол ерөнхий сайд Вэнь Жябао 2008 оноос хойш НҮБ-ын чуулга уулзалтад дахин оролцож байгаа бөгөөд мөн Хятадын гол болох удирдах хүн гурван жил дараалан НҮБ-ын бага хуралд оролцож байгаа болно. Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Ли Баодүн 15-ны өдөр хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ, ерөнхий сайд Вэнь Жябаогийн Нью-Йоркт хийх энэ удаагийн аялал чухал ач холбогдолтой гэжээ.

     Тэрээр хэлэхдээ: энэ нь нэгд, манай улсын засгийн газар НҮБ-ын чухал үүрэг нөлөөг хүндэтгэж байгааг харуулж байна. Хоёрт, Хятадын засгийн газар олон талт дипломат харилцааг хүндэтгэж байгааг харуулж байна. Гуравт, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар өрсөлдөөн сорилтыг туулж, ээдрээ будлиантай асуудлыг хамтаар зохицуулах гэсэн Хятадын засгийн газрын шийдвэр зоригийг харуулж байна гэжээ.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе