|
|
||
Шанхайн дэлхийн яармагт 16-ны өдөр Мексикийн үндэсний ордны өдөрлөг болов. Энэ өдөр Мексикийн тусгаар тогтносны 200 жилийн ой тохиож байна.
ШДЯ-ийн Хятадын Засгийн газрын дэд ерөнхий төлөөлөгч Чэнь Дүчин, Мексикээс Хятадад суугаа элчин сайд Жорге Гуажардо зэрэг дотоод гадаадын зочид мөн өдөр Дэлхийн яармагийн төвд болсон тус ёслолд оролцсон байна.
Чэн Дүчин ёслол дээр хэлэхдээ, дэлхийн яармагийн "Ойлголцол, харилцаа, хамтын ажиллагаа"-ны боломжийг ашиглан, Хятад Мексик хоёр орны хамтын ажиллагаа ба хоёр орны ард иргэдийн найрамдал шинэ шатанд гарна гэдэгт найдаж байна гэжээ. Жорге Гуажардо хэлэхдээ, тус бүтээлч чанартай соёлын агуу цуглаанд Мексик дэлхий дахинд энх тайванч, эрч хүчтэй орон болсныг харууллаа гэжээ.
"Илүү сайхан амьдрал" -аар гол уриагаа болгосон Мексикийн ордон Дэлхийн яармагийн хүрээлэнгийн С районд байрлаж байна. \Алтаннавч орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |