![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 16-ны өдөр хэлэхдээ, Хятад улс мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх талаар асар их дэвшилд хүрчээ. Хятадын засгийн газрын дорвитой удирдлага дор Хятад улс мянганы хөгжлийн зорилтыг цагтаа биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд Хятадын туршлагаас бусад хөгжиж байгаа орнууд суралцууштай юм гэжээ.
Тэрээр мөн өдөр Нью-Йорк дах НҮБ-ын төв байранд Хятад хэл дээрх мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө, Хятад улс хүн ам олонтой тул ноцтой асуудлууд мөн нүүрлэж байна. Гэвч Хятадын засгийн газрын дорвитой удирдлага дор Хятадын эдийн засаг түргэн хөгжсөн бөгөөд зохих нөхцөл боломж хангасан байна. Эдгээр ерөнхий хүчин зүйлээс , Хятад улс мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх талаар амжилтанд хүрч, эдгээр туршлагаас бусад орнууд ч суралцаж болох юм гэж хэлжээ.
Бан Ги Мун түүнчлэн Хятадын засгийн газар, ард түмний НҮБ-д үзүүлсэн идэвхтэй оролцоо болон ихээхэн дэмжлэгт талархал илэрхийлэв. /Баатар орчуулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |