|
|
||
9-р сарын 17-ны өдөр Шанхайн дэлхийн яармагийн Папуа Шинэ Гвинейн Тусгаар Тогтносон Улсын үндэсний ордны өдөр боллоо. Папуа Шинэ Гвинейн Худалдаа ба аж үйлдвэрийн яамны сайд Габриел Каприс, Шанхайн дэлхийн яармагийн Хятадын засгийн газрын ерөнхий төлөөлөгчийн орлогч Жао Жэньюй нарын зэрэг хоёр орны засгийн газрын албаны хүн болон үйлдвэр худалдааны салбарынхан мөн үдээс өмнө ордны өдрийн арга хэмжээнд оролцож үг хэлсэн байна.
Папуа Шинэ Гвинейн сайд Шанхайн дэлхийн яармагийн зохион байгуулж байгаа ажлыг өндрөөр үнэлж, энэ удаагийн дэлхийн яармаг нь ирээдүйн дэлхийн яармагт шинэ төвшин тогтоож, түүхэн хуудсанд мөнх бичигдэх ёстой гэж үзсэн байна.
Папуа Шинэ Гвинейн ордон дэлхийн яармагийн хүрээлэнгийн С бүсийн номхон далайн орнуудын нэгдсэн ордонд байрлаж байна. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |