• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын асуудлаарх дээд хэмжээний бага хурал эхлэв

CRI       (GMT+08:00) 2010-09-21 09:30:17

     НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын асуудлаарх дээд хэмжээний бага хурал 20-ны өдөр НҮБ-ын Нью-Йорк дэх төвд эхлэв. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки мун 140 орны төр засгийн тэргүүн нарын хамт тус хуралд оролцов.

     2009 оны 9-р сард, 189 орны төлөөлөгч НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын асуудлаарх дээд хэмжээний бага хурлаар "Мянганы тунхаг" батлан, 1990 оны үндэс дээр дэлхийн бүх ядуу хүн амын хэмжээг 2015 оноос өмнө тал хувиар бууруулах зэрэг 8 зорилт буюу мянганы хөгжлийн зорилтыг дэвшүүлсэн юм.

     Бан Ки мун мөн өдөр хэлэхдээ, мянганы хөгжлийн зорилтыг тогтоосноос хойш, "маш олон хүндрэл бэрхшээл болон эргэлзээтэй асуудалд учирсан бөгөөд 2015 оноор тогтоосон зорилтын хугацаа дуусах дөхөж байгаа хэдий ч зорилтоо биелүүлж чадах юм" гэжээ.

     Энэ удаагийн дээд хэмжээний бага хурал 3 хоног явагдана. Хуралд оролцож байгаа улс орнуудын төрийн тэргүүн нар болон олон улсын байгууллагын хариуцлагатнууд мянганы хөгжлийн зорилт биелэгдэж буй байдал болон тус үйл явцыг хэрхэн түргэтгэх асуудлаар санал бодлоо илэрхийлэх юм. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе