• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ажлын боломжийг түлхүү хангаж, ядуурлыг бууруулахыг уриалж байна

CRI       (GMT+08:00) 2010-09-21 10:13:20

     НҮБ-ын Олон улсын хөдөлмөрчдийн байгууллагын ерөнхий захирал Жуан Сомавиа Ажлын боломж болон нийгмийн хамгааллын арга хэмжээг түлхүү хангаж, ядуурлыг бууруулахыг уриалсан байна.

     Жуан Сомавиа 20-ны өдөр НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын дээд хэмжээний бага хурал дээр хэлэхдээ, хөдөлмөр бол бүтээгдэхүүн үйлдвэрлэх төдийгүй хүний үнэ цэнэ, нийгмийн нэр хүнд, гэр бүлийн нэгдэх хүчнийг харуулсан хэлбэр юм. Одоогийн дэлхийн эдийн засаг сэргэж байгаа үед улс орнууд микро эдийн засгийн бодлогодоо ажлын боломж түлхүү хангавал, мянганы хөгжлийн зорилтыг биелүүлж болох юм гэжээ. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе