• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхэд мөн ихээхэн ажил хийх хэрэгтэй юм

CRI       (GMT+08:00) 2010-09-21 10:46:44

     НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын асуудлаарх дээд хэмжээний бага хурал 20-ны өдөр НҮБ-ын Нью-Йорк дэх төв байранд эхлэв. Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао зэрэг 140 орчим улс орны төр засгийн тэргүүн нарын 3 хоногийн хугацаатай тус хурлаар мянганы хөгжлийн зорилтын биелэгдэж байгаа байдлыг эргэн санаж,оршиж байгаа хүндрэл бэрхшээл харш саадыг цэгнэж, 8 зүйлт зорилтыг 2015 онд багтаан биелүүлэх бодит стратеги болон үйл ажиллагааны асуудлыг авч хэлэлцэх юм.

     НҮБ-ын ерөнхий ассамблейн 65-р чуулганы дарга, Швейцарын холбооны дарга байсан Жосеп Дейсс мөн өдрийн хурлыг даргалсан бөгөөд үг хэлж, улс орнууд, хандив өргөгчид, иргэний байгууллага нэгж, хувь хүмүүс улам нягт хамтран ажиллаж, ядуурал, өлсгөлөн, өвчин тахлыг арилгахыг уриалж, мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхийн төлөө дэлхийн хэмжээнд хамтын ажиллагааны түншийн механизм тогтоох нь хамгийн чухал асуудал мөн гэж онцолжээ.

     НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки мун хэлэхдээ, 2000 онд мянганы хөгжлийн зорилтыг тогтоосноос хойш, ажил хэрэгч үр дүнд хүрсэн боловч ололт амжилт нь мөн нэлээд буурай байж, дэлхийн улс орнуудын хөгжил ч туйлын тэнцүүргүй байгаа юм. Иймээс олон улсын хамтын нийгэмлэг улам их хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна гэжээ.

     Үүнээс гадна, бүх дэлхийн банк санхүүгийн болон эдийн засгийн хямрал хөгжиж байгаа улс орнуудын мянганы хөгжлийн зорилтоо биелүүлэхэд харш саад учруулж, хөгжиж байгаа улс орнуудын мянганы хөгжлийн зорилтоо биелүүлэх үйл явцад олсон амжилт бүтээлийг зохих хэмжээгээр балласан юм. НҮБ-ын сүүлийн үед нийтэлсэн нэг тайланд тэмдэглэхдээ, таван жилийн өмнө 8-ын бүлгийн тогтоосон жил болгоны тусламжийн баримжаагаар авч үзэхэд, тусламж туйлын шаардлагатай байгаа бүс нутагт 20 тэрбум гаруй ам.долларын тусламж дутагдаж байгаа бөгөөд зөвхөн Африк тивд үзүүлэх тусламжийн мөнгөнөөс 16 тэрбум ам.доллар дутагдаж байна.

     Гэвч дэлхийн хөгжиж байгаа хамгийн том орон Хятад улс мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхийн төлөө маш амжилттай ажилласан юм. НҮБ-ын эдийн засаг нийгмийн ажил хариуцсан газрын бүртгэлд харуулснаар, Хятад улс ядуу өлсгөлөн хүн амын хэмжээг тал хувиар бууруулж, үндсэн боловсролыг түгээмэлжүүлж, хүүхдийн эндэх хэмжээг бууруулах зорилтоо хугацаанаас нь өмнө биелүүлсэн юм. Үүнд ядуурлыг бууруулах талаар өнгөрсөн 20 жилд бүх дэлхийн ядуурлаас ангижруулсан хүн амын 70 хувийг нь Хятад улс биелүүлсэн юм. Хятад улс бас хөгжиж байгаа улс орнуудын ядуурлыг арилгахад туслах эрч хүчээ нэмсээр ирсэн юм. Бүртгэлээс үзэхэд , 2009 оны эцсийн байдлаар Хятад улс нийт 120 гаруй хөгжиж байгаа улс оронд эдийн засаг техникийн тусламж үзүүлж, олон улсын болон бүс нутгийн 30 гаруй байгууллага нэгжид хандив өргөсөн юм. Хятад улс албаны талын хандив өргөсөн хэмжээгээрээ Саудын Арабын дараа л орж байгаа юм.

     Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхэд олон улсын хамтын нийгэмлэг нээлттэй, хамтран ажиллах, хариуцлагатай байр сууриар хамтаар хүчин зүтгэх хэрэгтэй юм. Ирэх таван жилийн хугацаанд мянганы хөгжлийн зорилтыг амжилттай биелүүлж чадах эсэх нь олон орны удирдагчдын энэ удаагийн дээд хэмжээний бага хурлаар илтгэсэн улс төрийн хүсэл зорилтоос шалтгаалах төдийгүй бүх дэлхийн хэмжээнд хамтын ажиллагааны түншийн механизм тогтоон хэрэгжүүлж, улс орнууд үнэнхүү үр ашигтай үйл ажиллагаа авч, мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх бодитой алхам хийсэн эсэхээс шалтгаалах юм.
\Э.Цогзолмаа Сарантуяа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе