|
|
||
Хятадын гадаад хэргийн сайд Ян Жечи 20-ны өдөр Нью-Йоркт НҮБ-ын ерөнхий ассамблейн 65-р чуулганы дарга Жосеф Дейсс болон Арабын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Амр Моусса нартай тус тус уулзсан байна.
Жосеф Дейсстай уулзах үеэр Ян Жечи хэлэхдээ, НҮБ-ын ерөнхий ассамблей энэ удаагийн мянганы хөгжлийн асуудлаарх дээд хэмжээний бага хурлын ололт амжилтыг практик дээр нааштай хэрэгжүүлж, өргөн олон хөгжиж байгаа орнуудын ашиг сонирхолд анхаарал хандуулж, олон улсын хөгжлийн тухай хамтын ажиллагаагаа цаашид ахиулахыг Хятадын тал хүсэж байна гэжээ.
Амр Моуссатай уулзах үеэр Ян Жечи хэлэхдээ, хоёр тал стратегийн хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа өргөтгөхийг Хятадын тал хүсэж байна. Палестины ард түмэн хууль ёсны эрх ашгийнхаа төлөөх тэмцлийг Хятад улс үргэлжлэн дэмжиж, дундад дорнодын энхийн үйл явц болон бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг ахиулах талаар бүтээлч үүрэг гүйцэтгэх болно гэжээ.
Түүнчлэн Ян Жечи Казахстаны төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд гадаад хэргийн сайд Канат Саудабаев, Индонезийн гадаад хэргийн сайд Марти Наталегава нартай уулзсан байна.\Хүчитбаатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |