• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябао НҮБ-ын арга хэмжээнүүдэд оролцохоор Нью-йорк руу зорилоо

CRI       (GMT+08:00) 2010-09-21 16:32:55

     Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын дээд хэмжээний бага хурал зэрэг арга хэмжээнд оролцохоор өнөөдөр Нью-йорк руу хөдөлсөн байна.

     21-23-ны өдрүүдэд, тэрээр НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын дээд хэмжээний бага хурал, НҮБ-ын ерөнхий ассамблейн 65-р чуулганы ердийн хэлэлцүүлэг, НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тэргүүн нарын хурал болон мянганы хөгжлийн зорилт,ДОХ өвчнийг судлан хэлэлцэх хурал зэрэг арга хэмжээнд оролцох бөгөөд Хятадын талын холбогдох санал зөвлөгөө болон байр суурийг дэвшүүлэх юм.

     Ерөнхий сайд Вэнь Жябао дээрх арга хэмжээнүүдэд оролцохоос гадна Америкийн ерөнхийлөгч Барак Обама зэрэг орнуудын удирдах хүн, тэрчлэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-мунтай уулзаж, Хятад болон талуудын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан сонирхож байгаа асуудлаар санал бодлоо солилцох юм. Үүнээс гадна, тэрээр мөн Америкийн найрсаг хүмүүсийн зохион явуулсан арга хэмжээнд оролцох бөгөөд Америкийн гол гол хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тусгай ярилцлага өгнө. \Рэнчинсоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе