• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америк харилцаагаа тогтвортой хөгжүүлэхийг хүсэж байна

CRI       (GMT+08:00) 2010-09-21 16:35:28

     Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи 20-ны өдөр Нью-Йоркт Америкийн төрийн нарийн бичгийн дарга Хилларитай уулзаж, харилцаагаа цаашид тогтвортой хөгжүүлэхийг хүсэж байна гэж хоёр тал илэрхийлжээ.

     Ян Жечи хэлэхдээ, Хятад Америк зөрчил маргаан болон эмзэг асуудлаа хянуур, зүй зохистой шийдвэрлэн, хоёр орны харилцааг ахиулах ёстой гэжээ. Хиллари хэлэхдээ, Америк Хятад хоёр оронд маш их хамтын ашиг сонирхол бий. Хятадын талтай олон салбар дахь яриа хэлэлцээ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, цаг уурын өөрчлөлт зэргийн дэлхийн чанартай асуудлуудыг хамтаар зохицуулж, хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэхэд Америк бэлэн байна гэжээ.

     Ян Жечи мөн өдөр Туркийн ГХЯ-ны сайд Ахмет Даутоглу болон Ираны ГХЯ-ны сайд Манучер Моттакитай тус тус уулзсан байна. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе