• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх асуудлаарх хурал хөгжиж байгаа орнуудад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхийг уриаллаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-09-22 16:20:50

    НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх асуудлаарх 3 хоногийн хугацаатай дээд хэмжээний бага хурал НҮБ-ын Нью-Йорк дэх төв байранд хуралдаж байгаа юм. Хуралд оролцож байгаа Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао зэрэг олон орны удирдагчид болон олон улсын байгууллагын хариуцлагатан нар 21-ний өдөр илтгэл хийцгээж, бүх дэлхийн хэмжээнд хамтын ажиллагааны түншийн шинэ механизм тогтоож, хөгжиж байгаа орнуудын хүндрэл бэрхшээлээс гарахад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан юм.

    Дэлхийн банкны захирал Роберт Зоеллик хэлэхдээ, өнгөрсөн 10 жилд олон улсын хамтын нийгэмлэг ядуурлыг бууруулах ажилдаа нэлээд хэмжээний амжилт олсон боловч олон орны хөгжлийн байдал тэнцүүргүй байна. Ялангуяа 2008 оноос хойш удаа дараагаар үр тарианы хямрал, эрчим хүчний хямрал, банк санхүү болон эдийн засгийн хямрал гарч, хөгжиж байгаа зонхилох улс орны ядуурлаа бууруулах хурдыг удаашруулж, хөгжиж байгаа улс орнуудын мянганы хөгжлийн зорилтоо биелүүлэх үйл явцад олсон амжилт бүтээлийг зохих хэмжээгээр балласан юм гэжээ. Тэрээр хөгжиж байгаа улс орнуудын хөгжилд үнэнхүү туслалцаа үзүүлж, "тэднийг зөвхөн хүүхдийн сурах бичигт л оруулдаг хөгжлийн асуудлын жишээ юм уу эсхүүл ямар нэгэн онолыг туршин хэрэгжүүлэх хэрэгслээр үзэхгүй байх хэрэгтэй" гэж олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.

    Олон улсын валютын сангийн ерөнхий захирал Строусс Кахн хэлэхдээ, хөгжиж байгаа улс орнууд банк санхүү, үр тариа болон эрчим хүчний хямрал гарахаас өмнө олон улсын ашигтай орчин ахуй болон дотоодын зөв бодлогын ачаар нэг үе эдийн засаг нь эрчимтэй хөгжиж, макро эдийн засаг нь тогтвортой байсан цаг үеийг өнгөрүүлсэн юм. Гэвч хямрал гарсны улмаар 2020 он гэхэд 700 сая хүн ам ядуурлаас гарч чадахгүй, хэчнээн олон сая хүн ард урт хугацаа ажилгүйдэх юм уу бүрэн ажилтай болж чадахгүй үр дүнд хүрэх юм гэжээ. Тэрээр онцолж хэлэхдээ, ядуурлаас гарахад хамгийн чухал нь бүх дэлхийн эдийн засгийн нэмэгдлийг тэнцүүртэй болгож, цаашдаа тогтвортой хөгжүүлэх хэрэгтэй юм. Тэгэхгүй юм бол мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх хүчин чармайлт нугарал бүдрэлд учрах болно. Үүнийг биелүүлэхэд хөгжиж байгаа улс орон, эдийн засгийн хөгжсөн цогцууд болон олон улсын байгууллага нэгжүүд хамтаар хариуцлага хүлээх ёстой гэжээ.

    Строусс Кахн хэлэхдээ, наймын бүлэг 2005 оны Гленеглесийн дээд хэмжээний бага хуралд хийсэн амлалтаа биелүүлж, худалдааг нээлттэй болгох ёстой. Энэ бол хөгжсөн орнуудын орлого багатай улс оронд туслах хамгийн чухал арга зам мөн. Хөгжиж байгаа улс орнууд өнөөгийн санхүү цаашлаад валютын орон зайг ашиглан, өөр өөрийн орны эдийн засгийг өөд нь татахын зэрэгцээ татвар хураамжийн нөөцөө дайчлан, дэд бүтэц болон нийгмийн хамгааллын сүлжээний байгуулалтад хөрөнгө оруулж, хямралыг даван туулах хүчин чадлаа нэмэгдүүлэх ёстой юм гэжээ.

    Кубын ГХЯ-ны сайд Бруно Родригуез Паррилла хэлэхдээ, Карибын хамтын нөхөрлөлийн холбооны гишүүд хэдийгээр 8 зүйлт зорилтыг биелүүлэх талаар нэлээд их ахиц хийсэн боловч эдгээр ололт амжилтыг олон улсын тусламжаар олсон биш, энэ нь мөн дэлхийн эдийн засгийн шинэ дэг журам тогтоох талаар ямар нэгэн нааштай өөрчлөлт гарснаас болсон ч биш юм. Яагаад гэвэл өнөө дэлхийн эдийн засгийн дэг журам мөн л туйлын шударга бус байгаа тул энэ нь зөвхөн баян чинээлэг улс орнуудын эх хөрөнгө булаан дээрэмдэхэд л ач тусаа өгөх болно гэж онцолжээ.

    Замбийн ерөнхийлөгчийн тусгай элч бөгөөд батлан хамгаалахын сайд Каламбо Мванса хэлэхдээ, мянганы хөгжлийн зорилтод заасан ажил үүргүүдийг бүхнийг биелүүлэхэд дотоодын маш хүчтэй сайн механизмд түшиглэх төдийгүй, мөн гадаадын маш хүрэлцээтэй бөгөөд байнгын хөрөнгө оруулалтад түшиглэх хэрэгтэй юм. Үүний төлөө Гленеглесийн дээд хэмжээний бага хуралд хийсэн Африкийн орнуудад тусламж үзүүлэх амлалтаа биелүүлэн, хөгжилд туслах албаны талын тэтгэмжийг тэнцүүртэй хуваарилж, Африкийн орнуудын хөгжилд туслахыг тэрээр хөгжсөн орнуудад уриалсан байна.
\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе