|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 21-ний орой Нью-Йоркт хүрэлцэн очсон байна. Тэрээр НҮБ-ын мянганы хөгжлийн асуудлаарх дээд хэмжээний бага хурал болон НҮБ-ын ерөнхий ассамблейн 65-р чуулганы ерөнхий шүүмжлэл зэрэг үйл ажиллагаанд оролцох болно.
20-22-ны өдрүүдэд, НҮБ мянганы хөгжлийн зорилтын асуудлаарх дээд хэмжээний бага хурал хуралдуулна. Вэнь Жябао уг хуралд оролцон мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх тухай Хятады ололт амжилт туршлагыг танилцуулж, олон улсын хөгжлийн талаарх хамтын ажиллагааг цаашид ахиулж, мянганы хөгжлийн зорилтыг товлосон цагт нь биелүүлэх тухай Хятадын талын санал санаачилгыг дэвшүүлэх болно.
23-ны өдрөөс эхлэн 10 хоног хуралдах НҮБ-ын ерөнхий ассамблейн 65-р чуулганы ерөнхий шүүмжлэлд ерөнхий сайд Вэнь Жябао оролцох ба лекц уншиж, өөрчлөлт хийж нээлттэй байлгах ба энх тайван хөгжлийн цэг шугамыг хэлбэрэлтгүй баримталж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хөгжлийг хамтаар эрэлхийлж, хамтын ялалтыг биелүүлэхэд Хятад улс бэлэн байна гэдгийг дахин нотлох болно.
Түүнчлэн, тэрээр бас НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тэргүүн нарын бага хурал болон мянганы хөгжлийн зорилт хийгээд ДОХ-ын тухай семинарт оролцож, Америкийн ерөнхийлөгч Барак Обама нарын зэрэг төрийн тэргүүн болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзаж, Хятад болон талууд хоорондын харилцаа хамтын ажиллагаа, хамтаар анхаарал хандуулж байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцох болно. \Хүчитбаатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |