|
|
||
Нью-Йоркийн НҮБ-гийн төв байрт болсон НҮБ-гийн мянганы хөгжлийн зорилтын дээд хэмжээний хурал 22-ны өдөр хаалтаа хийжээ. 2015 онд НҮБ-гийн мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхээр хамтаар чармайна гэж хуралд оролцсон олон удирдагчид 22-ны өдөн дахин нотолжээ.
НҮБ-гийн мянганы хөгжлийн зорилтыг НҮБ-гийн нийт гишүүд 2000 онд санал нэгтэй баталсан бөгөөд түүний зорилго нь дэлхийн ядуу амьдралтай хүн амын тоог 2015 он гэхэд тал хувиар хорогдуулах гэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө юм. Хэдийгээр одоогийн хэрэгжилт урьдчилсан төлөвлөгөөнөөс хоцорч байгаа хэдий ч 22-ны өдрийн хурал дээр баталсан үр бүтээлийн бичиг баримтад НҮБ-гийн мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх шийдвэр зоригоо олон орны удирдагчид дахин нотолжээ.
Үүнээс өмнөх гурав хоногийн хурлын хугацаанд хуралд оролцсон 140 гаруй улс орны удирдагчид хэлсэн үгэндээ, хүчир бэрхшээл оршиж байгаа хэдий ч олон орнууд хүчлэн чармайвал НҮБ-гийн мянганы хөгжлийн зорилтыг биелүүлж болно гэж дахин нотолсон байна. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |