• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябао Америкийн аж ахуйн нэгж болон банк санхүү тэрчлэн эрдэм шинжилгээний салбарын хүмүүстэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-09-23 15:55:15

       Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 22-ны өдөр Нью-Йоркт Америкийн аж ахуйн нэгж, банк санхүү болон эрдэм шинжилгээний салбарын 21 нэрт хүмүүстэй уулзаж, Хятад Америкийн харилцааг хөгжүүлэх, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар тэд нарын санал санаачлалыг сонссон бөгөөд Хятадын талын байр суурь үзэл бодлыг танилцуулсан байна.

       Америкийн талын төлөөлөгчийн анхаарал хандуулж байгаа Хятад Америкийн худалдааны ашигт баланс, юаний ханш, оюуны өмчийн эрхийн хамгаалалт болон гадаад хөрөнгө оруулалтын ахуй орчин зэрэг асуултад Вэнь Жябао бүгд хариулсан байна. Тэрээр цохон тэмдэглэхдээ, Америкийн талын Хятад дахь худалдааны ашиггүй балансын гол шалтгаан нь юаний ханшнаас болсон биш, харин хоёр орны худалдаа болон хөрөнгө оруулалтын бүтцээс болсон юм. Хятад Америк нааштай байр суурь авч, эрх тэгш, харилцан итгэлцсэн, харилцан ашигтай байх нөхцөлд банк санхүү болон хөрөнгө оруулалтын их цар хэмжээний хамтын ажиллагааг өрнүүлэхийг авч хэлэлцэх ёстой. Дотоод эрэлт хэрэгцээгээ нэмэгдүүлэх, зохиогчийн эрхийг хамгаалах, тогтвортой хөгжлийг ахиулахыг Хятад улс үндэсний стратеги болгож байна. Хятад улсад хууль дүрмийн дагуу бүртгүүлсэн гадаадын аж ахуйн нэгж нь дотоодын аж ахуйн нэгжүүдтэй ижил халамж хүртэх бөгөөд гадаадын аж ахуйн нэгж Хятадын байгуулалт болон хөгжлийн үйлсэд нэн идэвхтэй оролцохыг хүсэж байна гэжээ.

       Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад Америкийн хамтын ашиг сонирхол нь зөрчлөөсөө хол илүү байгаа юм. Бид зүй зохистой арга хэмжээ авч харилцан итгэлцэж, зөвшилцөж, хамтран ажиллаж бидний хооронд оршиж байгаа зөрчил маргааныг сайтар зохицуулах хэрэгтэй. Энд дахин тэмдэглэх зүйл нь гэвэл, улс төрийн талаар санал бодлоо нэгтгэвэл харилцан ашигтай байж, сөргөлдвөл бүгд хохирно. Эдийн засгийн талаар Хятад Америкийн харилцааны талд хэн нь хэнээсээ салж чадахгүй хэмжээнд хүрсэн. Бид хамтын ажиллагааны мөнхийн түнш бололцохоос биш, өрсөлдөгч болж болохгүй юм гэжээ.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе