Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао орон нутгийн цагаар 22-ны өдөр Нью-Йоркт НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын асуудлаарх дээд хэмжээний бага хуралд оролцож, мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг ахиулах тухай Хятадын талын олсон амжилт болон санал санаачилгыг танилцуулсан бөгөөд олон шинэ бодлого, арга хэмжээг мэдэгдэж, уг зорилтын бодитой хэрэгжилтийг хамтаар ахиулахыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалсан байна.
Вэнь Жябао хэлэхдээ, НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын асуудлаарх дээд хэмжээний бага хурлыг хуралдуулсан 10 жилийн туршид, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүчин чармайлттайгаар өлсгөлөн ядуу их олон хүний идэж өмсөх асуудлыг зохицуулсан юм. Гэвч мянганы хөгжлийн зорилт нь адил бус нутаг районд хэрэгжиж байгаа байдал нь тэнцвэргүй байж, энэхүү зорилтыг биелүүлэх нь мөн л маш хүнд үүрэг хэвээр байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятадын засгийн газар гадаадад туслах ажлаа цаашид шинэтгэх ба эрчимжүүлж, нийт хүн төрөлхтний мянганы хөгжлийн зорилтыг эртхэн биелүүлэхэд өөрийн гэсэн хүчин зүтгэлээ оруулах юм гэжээ. Тэрээр үүнд холбогдуулан 6 зүйлт санал дэвшүүлсэн байна. Тухайлбал, нэгд, хөгжиж байгаа улс орнуудын иргэдийн амьжиргааны ажил үйлсийг хөгжүүлэх, хоёрт, хөгжлөөр хамгийн таруу улс орнуудын өр ширийг хорогдуулах, гуравт, хөгжиж байгаа улс орон хоорондын банк санхүүгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, дөрөвт , хөгжиж байгаа улс орон хоорондын эдийн засаг худалдааны харилцааг өргөтгөн тэлэх, тавд, хөгжиж байгаа улс орон хоорондын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, зургаад, хөгжиж байгаа улс орнуудын хүн хүчний эх баялгаа нээж хөгжүүлэхэд нь тусална эдгээр болно.\Хүчитбаатар орчуулав\