• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябао Америкийн хятад хэлний хэвлэл мэдээллийн салбарын хариуцлагатан нартай уулзжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-09-23 15:59:07

       Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 22-ны өдөр Нью Йоркд Америкийн хятад хэлний хэвлэл мэдээллийн салбарын хариуцлагатан нартай яриа уулзалт хийж, Хятадын дотоодын байдал, дотоод гадаад бодлогыг танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулсан байна.

       Хятадыг сурталчилж, Хятад Америкийн харилцаанд тус дөхөм үзүүлж, эх орны нэгдлийн их үйлсэд тус дөхөм үзүүлж, Хятадын соёлыг ухуулан, залуучуудыг үүрэг хариуцлага хүлээсэн, ажил хэрэгч, ажлаа өвөрмөц онцлогтой сайн хийж, нэн олон уншигч болон үзэгчдийн сонирхлыг татахыг Вэнь Жябао Америкийн хятад хэлний хэвлэл мэдээллийнхэнд хандан хүссэн байна.

       Бие даан махран ажиллаж, байнга чармайлт гаргаж, нийгэм нийттэй эедэн нэгдэж, нэн их хөгжлийг хайн эрэлхийлэхийг Вэнь Жябао гадаадад байгаа хятадын харьяат болон хятад хүмүүст мөн хүссэн байна.\Номин орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе