|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао орон нутгийн цагаар 22-ны өдөр Нью-Йоркт НҮБ-ын эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэндийн стратегийг эхлүүлэх ёслолд оролцох үе хэлэхдээ, Хятад улс хамгийн их хүчин чармайлт гаргаж байгаад эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэндийг баталгаажуулж, засгийн газрын үүрэг хариуцлагаа гүйцэтгэн, эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэндийг дээшлүүлэх олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, хүн ам олонтой Хятад улсад дэлхийн эмэгтэйчүүд хүүхдүүд хамгийн их төвлөрч байна, Хятадын засгийн газар эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэндийн ажил үйлсийг өнгөрсөнтэйгөө адил маш чухалд үзэж, НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэндийн салбарт чухал ахиц хийсэн байна. 2009 онд жирэмсэн эмэгтэйчүүдийн нас баралтын хэмжээ болон 5 наснаас дооших хүүхдүүдийн нас баралтын хэмжээ 1990 оныхоос 66% болон 71% -иар тус тус буурсан байна. Хятадын засгийн газар НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг тогтсон хугацаанд нь биелүүлэх итгэл зориг бүрэн байгаа юм гэжээ. \Рэнчинсоо орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |