• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хамгийн буурай хөгжилтэй орны өр ширийг хөнгөлөх юм уу барагдуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-09-23 16:01:43

         Хөгжиж байгаа орнуудын мянганы хөгжлийн зорилтоо биелүүлэхэд туслахын төлөө Хятад улс цаашдаа хамгийн буурай хөгжилтэй орны өр ширийг хөнгөлөх юм уу барагдуулах болно.

         Хятадын ерөнхий сайд Вэнь Жя бао 22-ны өдөр Нью-Йоркт НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын асуудлаарх дээд хэмжээний бага хурал дээр, Хятадын тус салбарт хэрэгжүүлэх шинэ бодлого арга хэмжээг дэвшүүлэв. Үүнд ирэх 3 жилд Хятад улс бүх дэлхийн ДОХ, сүрээ өвчин, томууны санд 14 сая ам.долларын хандив өргөнө. 50 маш их өр ширтэй ядуу орон болон хамгийн буурай хөгжилтэй орны засгийн газрын 2010 онд хугацаа нь дуусах хүүгүй өр ширийг хөнгөлөх юм уу барагдуулна. Пакистаны үерийн гамшигт өртсөн нутагт 200 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх зэргийн агуулгыг хамарсан байна.

         Вэнь Жя бао мөн Африкийн орнуудын хөгжил болон ядуурлыг бууруулах асуудлыг юуны өмнө бодолцож, 2015 он болохоос өмнөд мянганы хөгжлийн зорилтоо биелүүлэхэд нь туслахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе