|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 22-ны өдөр Нью-Йоркт НҮБ-ын мянганы хөгжлийн зорилт болон ДОХ-ын тухай семинарт оролцох үе заахдаа, ДОХ-оос сэргийлэн түүнийг эмчлэн засах явдал нь нийт хүн төрөлхтний хамтын үүрэг хариуцлага юм. Олон улсын хамтын нийгэмлэг харилцан туслалцаж, жаргал зовлонгоо хамтатгах зориг санааг бадруулж, ДОХ-оос сэргийлэх салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.
Вэнь Жябао тусгай сэдвээр лекц унших үедээ ДОХ-той тэмцэх талаарх Хятадын засгийн газрын гаргасан хүчин чармайлт болон ололт амжилтыг танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ, ДОХ түргэн дэлгэрэх хандлагыг Хятад улс нэгэнт тогтоон барьж, ДОХ-ын улмаар нас барж байгаа хүний тоо ил тод буурч, ДОХ-ын халдвар авсан хүмүүс болон өвчтөн нарын амьдралын төвшин мэдэгдэхүйц сайжирч, Хятад улс 2015 он гэхэд ДОХ-той тэмцэх салбар дахь мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх бүрэн итгэл зоригтой байна гэжээ.
ДОХ-той тэмцэх салбар дахь олон улсын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх тухай тэрээр бас Хятадын талын байр суурийг дэвшүүлсэн байна. \Хүчитбаатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |