• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябао Бан Ги Мунтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-09-23 16:16:35

       Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 22-ны өдөр Нью-Йорк дохь НҮБ-ын төв байранд уг байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзсан байна.

       Вэнь Жябао заахдаа, цаг уурын өөрчлөлт зэрэг олон улсын чанартай асуудал хийгээд олон улс, бүс нутгийн халуун цэгийн асуудлаар Хятад улс НҮБ-тай нааштай зөвшилцөл болон үр ашиг бүхий хамтын ажиллагаагаа баримталсаар ирлээ. НҮБ-ын олон салбарын үйл ажиллагаанд Хятад улс үргэлжлэн идэвхтэй оролцож, НҮБ хоорондын түншийн харилцааг эрчимжүүлж, олон улсын үйл хэрэг дэх НҮБ-ын гүйцэтгэх гол чухал үүргийг ахиулах болно гэжээ.

       Вэнь Жябао хэлэхдээ, НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын асуудлаарх дээд хэмжээний бага хурлыг хуралдуулах нь маш чухал бодит болон стратегийн утга агуулгатай юм. Хятадын засгийн газар мянганы хөгжлийн зорилтыг нааштай биелүүлэн, олон улсын хөгжлийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, НҮБ тэргүүтэй олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголтыг цаашид нягтруулж, хамтын ажиллагааг бэхжүүлж, мянганы хөгжлийн зорилт товлосон цагтаа биелэгдэхийг батлахаар үргэлжлэн чармайх болно гэжээ.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе