|
|
||
НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх асуудлаарх дээд хэмжээний бага хурал 22-ны өдөр НҮБ-ын Нью-Йорк дэх төв байранд өндөрлөсөн бөгөөд ололт амжилтын баримт бичиг батлав. Уг баримт бичигт тэмдэглэхдээ, мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх ажлын ахиц төсөөлснөөс хол хоцрогдож байгаа хэдий ч улс орнууд ядуу, өлсгөлөн байдал болон өвчин тахлыг арилгах, бусад нийгмийн асуудлыг зохицуулах талаар шинэ амлалтууд хийж, 2015 онд мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхээр чармайна гэдгээ баталсан юм гэжээ.
Тус хуралд 140 орчим улс орны төр засгийн тэргүүн нар оролцож, ололт амжилтын асуудлаарх 31 хуудас бүхий энэхүү баримт бичгийг батлав. Уг баримт бичигт тэмдэглэхдээ, олон орны засгийн газрууд шинэ амлалтууд хийж, үр ашигтай арга хэмжээнүүд авах бөгөөд бүх гишүүд болон холбогдох байгууллага нэгжүүд хоорондын хамтын ажиллагаагаа эрчимжүүлдэг л юм бол хамгиийн буурай хөгжилтэй орнуудыг багтаасан бүх улс орон мянганы хөгжлийн зорилтоо товлосон хугацаанд нь биелүүлж чадна гэдэгт бид итгэлтэй байна гэжээ.
Тус баримт бичигт мянганы хөгжлийн зорилтод дэвшүүлсэн 8 заалтыг нэгбүрчлэн тайлбарласан бөгөөд үүнд хүний эрхийг хамгаалах болон худалдааны ивээх үзлийг эсэргүүцэхийг ахиулах бол хамгийн чухал юм гэж заасан байна.
Тус баримт бичигт үндсэн боловсролыг түгээмэлжүүлэх тухай тэмдэглэхдээ, улс орнууд боловсролын салбарын дотор гадна оршиж байгаа харш саадуудыг арилгаж, улс орны боловсролын салбарын хөрөнгө мөнгө хуримтлуулах тогтолцооны тогтвортой чанар болон төсөөлөх боломжит чанарыг эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.
Тус баримт бичигт хүйсний эрх тэгш байдлыг ахиулах болон эмэгтэйчүүдэд эрх олгох асуудлын тухай тэмдэглэхдээ, эмэгтэйчүүд хүүхдүүдэд боловсрол хүртээхэд тулгарч байгаа харш саадуудыг арилган, мөн үүний зэрэгцээ албан журмын боловсролын бодлого хэрэгжүүлэх, гадуурхалыг арилгах, эмэгтэйчүүдэд эрх олгоход хүртээх санхүүгийн тусламж, бодлого зэрэгт нөхцөл дагалдуулж болохгүй гэж уриалжээ.
Тус ололт амжилтын баримт бичигт тэмдэглэхдээ, хүүхдийн өвчин тахлын эмчилгээнд ерөнхийлөн удирдах арга хэмжээ авч, вакцинжуулалтын төсөл хэрэгжүүлэхийг эрчимжүүлж, шим тэжээлийг сайжруулан, ялаа шумуулаас хамгаалах торон бүрхүүлийг өргөнөөр хэрэглэн хижиг томуунаас сэргийлэн, мөн үүний хажуугаар уушгины сүрээ өвчин болон суулга зэргийн халдварт өвчнийг дарах эрч хүчээ нэмэгдүүлэн, хүүхдийн эндэлтийн хэмжээг гурваны хоёр хувиар бууруулахаар чармайх хэрэгтэй гэжээ.
Тус ололт амжилтын баримт бичигт жирэмсэн бүсгүйчүүдийн эрүүл мэндийн баталгааны тухай тэмдэглэхдээ, төлөвлөгөөтэй төрөлтийн бодлого хэрэгжүүлж, жирэмсэн бүсгүйчүүдийн эрүүл мэндийг батлан, эх баригчдыг бэлтгэн, онц байдалд жирэмсэн бүсгүйчүүд болон нярай хүүхдийн эрүүл мэндийг батлах бэлтгэл дамжааны сургалтыг эрчимжүүлэх зэргийн иж бүрэн арга хэмжээ авч, жирэмсэн бүсгүйчүүд болон нярай хүүхдийн эндэлтийн хэмжээг дөрөвний гурван хувиар бууруулахаар чармайх хэрэгтэй гэжээ.
Тус ололт амжилтын баримт бичигт ДОХ, хижиг томуу, бусад өвчин тахлыг арилгах тухай тэмдэглэхдээ, сэргийлэлтийн арга хэмжээ авахыг онцгойлон чухалчилсан бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн туслалцаатайгаар өвчин тахал хүрсэн тохиолдолд эмнэлэгт хандах зуршилтай болгохыг уриалжээ.
Тус ололт амжилтын баримт бичигт байгаль орчны тогтвортой хөгжлийг батлах тухай тэмдэглэхдээ, бүх гишүүн орнууд "НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн ерөнхий конвенц"-ын тогтоолыг мөрдөн, цаг уурын өөрчлөлтийн асуудлыг зохицуулахад бүх дэлхийгээрээ түргэн нэгдэлтэй үйл ажиллагаа авч, мөн үүний зэрэгцээ цөлжилтийг сэргийлэх болон амьд бодисыг олон төрлийн байлгах НҮБ-ын гэрээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |