![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Орон нутгийн цагаар 22-ны орой Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао Нью-Йоркт болсон Америкийн найрсаг бүлгэмийн зохион байгуулсан өргөн их угтах дайллагад оролцсон байна. Вэнь Жябао дайллага дээр үг хэлж тэмдэглэхдээ, дэлхийн энх тайван хөгжлийн авга их үйлсийн төлөө хоёр орны ард түмний урт удаан буяны үйлсийн төлөө Хятад Америк хоёр талд, шинэ цаг үеийн хоёр орны харилцааг идэвхтэй хамтын ажиллагааны зам сувгаар хөгжүүлэхийг батлах үүрэг хариуцлагатай юм гэжээ.
Өнгөрсөн арван жилийн турш Хятад Америк хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж, тасралтгүй гүнзгийрсэн байна. Энэ арван жилийн хугацаанд Вэнь Жябао Америкт гурав удаа айлчилсан. Вэнь Жябао хэлэхдээ, удаа бүрийн айлчлал маань Америк болон Америкийн ард түмний тухай миний ойлголтыг гүнзгийрүүлж, Хятад Америкийн харилцааны тухай нэн өргөн хүрээнд сэтгэн бодуулсан юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Хятад Америкийн харилцаа байнга урагштай хөгжиж ирсэн биш юм. Гэвч яриа хэлцэл болон хамтын ажиллагаа бол хоёр орны харилцааны гол тал болно. Хятад Америк хоёр орон өрсөлдөгч биш, харин хамтран ажилладаг түнш юм. Хоёр орон эвлэрвэл хоёр талд ашигтай, сөгөлдвөл хоёр талаараа бүгд хохирох болно. Харилцан итгэлцвэл урагш ахиж, сэжиглэвэл хойш ухрах болно. Урагшлах замдаа манай хоёр орон саад бэрхийг хамтаар туулж, сэтгэл нэгтэй урагшлах хэрэгтэй. Энэ нь миний санал хүсэл бөгөөд итгэл зориг мөн төдийгүй бас ч Хятад Америкийн харилцааны түүхийг эргэн санасны дүгнэлт нь байгаа юм гэжээ.
Вэнь Жябао цохон тэмдэглэхдээ, Хятад улс бол хөгжиж байгаа орон гэдэг үндсэн үнэн байдал өөрчлөгдөөгүй. Хятад улсын өөрчлөлт хийж нээлттэй байлгах үндсэн бодлого ч өөрчлөгдөөгүй бөгөөд өнө үүрд өөрчлөгдөхгүй юм. Хятад улсын энх тайвнаар хөгжихөө баримтлах үндсэн чиглэл урт хугацаанд өөрчлөгдөхгүй юм. Хятад Америкийн худалдааны ашигтай баланс, юанийн ханш, Хятадын хөрөнгө оруулалтын орчин зэрэг гадаадад нээлттэй байлгах халуун цэгийн асуудлаар ерөнхий сайд Вэнь Жябао бодит байдлын үндсэн дээр ёс зүйтэй авч хэлэлцэх аргаар тайлбар хийсэн байна. Тэрээр хэлэхдээ,
Нэгдүгээрт, Хятад улс худалдааны ашигтай балансыг хөөцөлдөхгүй, Америкийн ажилгүйдэл нь Хятадын худалдааны ашигтай балансаас болсон биш юм. Хоёрдугаарт, юанийн ханш ихээр өсөх үндэс суурь байхгүй. Ханшны өөрчлөлт нь Хятадын урт хугацааны үндсэн ашиг сонирхолд нийцэж байна. Бид үүнийг үргэлжлүүлэх болно. Гуравдугаарт, бид гадаад эдийн засгийн хууль дүрэм, бодлогоо үргэлжлэн боловсронгуй болгож, дэлхийн худалдааны байгууллагын дүрэм тогтоолыг баримтлан, тогтвортой, тодорхой, урьдчилан төсөөлж болох хөрөнгө оруулалтын орчин хангах болно. Хятад улсад хуулийн дагуу бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдэд Хятад иргэний халамж үзүүлэх болно гэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, одоогийн байдалд Хятад Америк хоёр орны хамтын ашиг сонирхол нягт уялдаатай байж, хоёр орон стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, тал талын ашиг сонирхлоо хүндэтгэн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, иргэд хоорондын солилцоогоо өргөтгөх шаардлагатай байгаа юм гэжээ. Тэрээр онцлон тэмдэглэхдээ, Хятад Америк хоёр тал бий бүхий асуудлаар санал нэгдэж чадахгүй юм. Адил талаа нэгдсэн адил бус талаа нөөцлөн, санал зөрөлдөөн гарвал чухал асуудлыг зохистой зохицуулан, бие биеийн амин чухал ашиг сонирхол болон анхаарлаа маш их хандуулж байгаа зүйлийг хүндэтгэвэл зохино гэжээ. \Гэрэлт орчуулав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |