![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад, Америк хоёр тал яриа хэлэлцээгээ эрчимжүүлэн, хамтын ажиллагаагаа өргөтгөх замаар асуудлыг зохицуулах арга зам олж, хоёр орны харилцааг шинээр хөгжүүлж болно гэж Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 23-ны өдөр хэллээ.
Тэрээр мөн өдөр Нью Йоркд Америкийн Ерөнхийлөгч асан Билл Клинтонтой уулзахдаа, хоёр орны хооронд хамгийн чухал нь улс төрийн харилцан итгэлцэл болон стратегийн харилцан итгэлцэл болно, энэ бол угтвар нөхцөл болон баталгаа мөн гэж хэллээ. Хятад, Америкийн харилцааны хөгжилд тус дөхөм үзүүлэхийн төлөө цаашид нааштай үүрэг гүйцэтгэхийг тэрээр Клинтонд хүсэв.
Америк, Хятад хоёр орон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, төрөл бүрийн өрсөлдөөн сорилтыг хамтаар зохицуулах ёстой, энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг сэргээн нэмэгдүүлэхэд ашигтай юм. Хятадын талтай харилцаагаа эрчимжүүлж, хамтын ажиллагааны нэн их үр дүнд хүрэхэд Клинтон сан бэлэн байна гэж Клинтон хэллээ. \Цэцэн орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |