|
|
||
Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 23-ны өдөр Нью-Йоркт Америкийн Ерөнхийлөгч Барак Обаматай уулзах үед хэлэхдээ, Хятад, Америк хоёр орон олон тал болон хоёр талын олон салбар дахь яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, санал зөрөлдөөнөө зүй зохистой шийдвэрлэн, хамтаар урагшлах түнш болохоос биш өрсөлдөгч болж болохгүй гэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, өнөөгийн Хятад, Америкийн эдийн засаг худалдааны харилцаанд тулгараад байгаа асуудал бол бүтцийн зөрчил юм, зөвхөн ерөнхий байдлаас гардаж, цоцолбор арга хэмжээ авбал сая зөрчил маргааныг зохицуулж чадна. Хятадын бүрмөсөн зах зээлийн эдийн засгийн статусыг хүлээн зөвшөөрч, Хятадад экспортлох бараа бүтээгдэхүүний хязгаарлалтаа багасгахыг Америкийн талд хүсэж байна гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, юаний ханшийн өөрчлөлтийг цаашид ахиулах гэсэн Хятадын талын шийдвэр зориг хэзээ ч хувирахгүй, Америкийг багтаасан гадаад орны аж ахуйн нэгж Хятадад дотоодын аж ахуйн нэгжүүдтэй адилхан харгалзал хүртэж байна, гадаадын аж ахуйн нэгжүүд Хятадын эдийн засгийн байгуулалт хөгжилд улам идэвхтэй оролцохыг хүсэж байна гэжээ. \ Хүчитбаатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |