|
|
||
Хятад Африкийн Гадаад харилцааны сайд нарын НҮБ-ын ерөнхий ассамблейн хүрээн дэхь улс төрийн 2-р зөвшилцөөн 23-ны өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болов. Хятад Африкийн Гадаад харилцааны сайд нар олон улсын үйл хэргийн талаарх хоёр талын хамтын ажиллагаа эрчимжүүлж, мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхийг ахиулах, Африкийн энх тайван хийгээд аюулгүй байдлыг ахиулах зэрэг талаар санал бодлоо бүрэн гүнзгий солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болж, "Хятад Африкийн Гадаад харилцааны сайд нарын улс төрийн 2-р удаагийн зөвшилцлийн хамтарсан албан мэдээ"-г санал нэгтэй батлав.
Тус удаагийн хурлыг Хятадын Гадаад харилцааны сайд Ян Жиечи даргалав. Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын сайдын хэмжээний 4 дэх хурлаас хойш Хятад Африк хоёр тал хурлын үр дүнг нааштай хэрэгжүүлж, Хятадын талын 8 шинэ арга хэмжээ тал бүрээр ахиж, Хятад Африкийн улс төрийн харилцаа холбоо нэн нягтарч, бодитой хамтын ажиллагаа нэн гүнзгийрэв. Нийгэм соёлын солилцоо нэн олширч, олон улсын болон бүс нутгийн үйл хэргийн асуудлаарх хоёр талын зохицуулалт уялдаа холбоо тасралтгүй эрчимжиж, Хятад Африкийн стратегийн шинэ хэлбэрийн түншийн харилцаа тасралтгүй тал бүрээр хөгжив гэж тэрээр хэллээ. \Ч. Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |