• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ерөнхий сайд Вэнь Жябао эх орондоо буцаж ирэв

CRI       (GMT+08:00) 2010-09-27 08:49:20

           Орон нутгийн цагаар 23-ны өдөр Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао Нью-Йоркт хийсэн гурав хоногийн айлчлалаа өндөрлүүлээд эх орондоо буцан ирэв.

           Ерөнхий сайд Вэнь Жябао 21-ний өдөр Нью-Йорк орж, НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын дээд зэрэглэлийн хурал болон НҮБ-ын ерөнхий ассамблейн 65-р ерөнхий шүүмжлэлд оролцсон юм. Энэ бол гол болох орны удирдах хүний хувиар Хятад улс НҮБ-ын хуралд дараалан гурван жил оролцож байгаа болно.

           НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын дээд зэрэглэлийн энэ хурал дээр ерөнхий сайд Вэнь Жябао, мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх талаар олсон Хятадын амжилт бүтээл болон бодлого баримтлалыг танилцуулаад иж бүрэн шинэ бодлого арга хэмжээг нийтэлсэн бөгөөд мянганы хөгжлийн зорилтыг хугацаанд нь биелүүлэхээр чармайн тэмцэхийн төлөө хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалав. Тэрээр НҮБ-ын ерөнхий ассамблейн 65-р ерөнхий шүүмжлэл "үнэн бодитой Хятад улсыг ойлгоорой" гэсэн сэдвээр үг хэлж, Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байлгахыг баримталж, энх тайван хөгжлийн замаар шийдвэртэй замнана гэж цохон тэмдэглэв.
\Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе