• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл эрх үүргээ цаашид эрчимжүүлэх ёстой

CRI       (GMT+08:00) 2010-09-24 09:59:54

           Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 23-ны өдөр НҮБ-ын Нью-Йорк дохь төвд Аюулгүйн зөвлөлийн тэргүүн нарын хуралд оролцоод хэлэхдээ, Аюулгүйн Зөвлөл эрх үүргээ цаашид улам эрчимжүүлэн, олон улсын энх тайван болон аюулгүй байдлыг хамгаалах талаар улам их үүрэг гүйцэтгэж, нэн их хүчин чадал гаргаж, бүр их үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ.

           Вэнь Жябао хэлэхдээ, өнөө дэлхий олон туйлтай болж, эдийн засгийн даяарчлал гүнзгийрэн хөгжиж, дэлхийн эдийн засаг улс төрийн тогтолцоонд шинэ өөрчлөлт гарч байна. Олон улсын аюулгүйн байдал ерөнхийдөө тогтвортой байгаа хэдий ч олон улсын банк санхүүгийн хямралаас болж, тогтворгүй, тодорхойгүй хүчин зүйл олширч байна. Аюулгүйн байдалд учирч байгаа заналхийлэл болон өрсөлдөөн сорилт будлиантай бөгөөд олон ургалчтай тул олон талт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, нэн их хүчтэй олон нийтийн үйл ажиллагаа авах шаардлагатай болсныг өргөн олон гишүүд нийтээрээ хүлээн зөвшөөрдөг болсон юм гэжээ.

           "Аюулгүйн зөвлөл нь нийтийн аюулгүйн гол механизм болсны хувьд эрх үүргээ улам эрчимжүүлж, олон улсын энх тайван болон аюулгүй байдлыг хамгаалах талаар улам их үүрэг гүйцэтгэж, нэн их хүчин чадал гаргаж, бүр их үүрэг гүйцэтгэх ёстой" гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе