• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябао, Барак Обаматай уулзаж, Хятад Америк хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхийг онцоллоо.

CRI       (GMT+08:00) 2010-09-24 10:16:31

           Орон нутгийн цагаар 23-ны үдээс өмнө НҮБ-ын Нью Йорк дахь төв байранд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао Америкийн ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан байна. Уулзалтаар Хятад Америк хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлбэл зохино гэж хоёр талаараа санал нэгтэй онцолжээ.

           Хоёр орны удирдагчид уулзалтаа эхлүүлээд урьдаар сэтгүүлчидтэй богино хугацаанд ярилцав.Обама өнгөрсөн хэдэн жилийн турш Америк Хятад хоёр орон харилцан хүндэтгэх үзэл санааны дагуу дэлхийн банк санхүүгийн хямралыг таван туулахад хамтран ажиллаж ирсэн ба Өнөө дэлхийн эдийн загийн өсөлт харьцангуй тогтвортой болж байгаа нөхцөл байдалд хоёр талаараа нэн олон салбарт хамтран ажиллах хэрэгтэй болсон гэж илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, дэлхийн эдийн засаг цаашид өсөх хандлагатай байгаа хэдий ч Америк Хятадын хооронд хамтын ажиллагааныхаа цар хүрээг цаашид өргөжүүлэх маш олон ажил хэрэг байна. Үүнд илэн далангүй яриа хэлэлцээ болон харилцаа хамгийн чухал бөгөөд хамтын ажиллагаагаар дамжуулан эдийн засгийн тэнцвэртэй тогтвортой өсөлтийг биелүүлэх хэрэгтэй. Энэ бол мөн 20 орны бүлгийн хүрээнд хоёр талаараа тохиролцоонд хүрсэн нийтлэг ойлголт юм гэлээ.

           Обама Америк Хятадын стратеги болон эдийн засгийн яриа хэлэлцээний механизмын үүрэг үйлдлийг нааштай үнэлж, мөн энэ оны намар болох гэж байгаа 20 орны бүлгийн дээд хэмжээний уулзалтад Хятад улсын дарга Хү Жинтаотай уулзахыг хүсэж байгаа ба дарга Хү Жинтаогийн ирэх жил Америкт айлчлахыг халуунаар угтаж байгаагаа илэрхийллээ.
\Алтанхуар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе