|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао орон нутгийн цагаар 22—ны өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын тухай хурлуудад оролцсон бөгөөд талуудын сонирхсон асуудлаар үг хэлж, хуралд оролцогч талууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн өндөр үнэлгээг хүлээсэн байна.
Мянганы хөгжлийн зорилт болон ДОХ-ын тухай симпозиум дээр ерөнхий сайд Вэнь Жябаогийн хэлсэн үгийг олон орны төлөөлөгч, олон улсын байгууллага нийтээр сайшаан дэмжсэн байна. НҮБ-ын ДОХ-ын төлөвлөгөөний газрын гүйцэтгэгч дарга Сидибе хэлэхдээ: ерөнхий сайд Вэнь Жябао НҮБ-ын ДОХ-ын төлөвлөгөөний газрын зохион байгуулсан ДОХ өвчинтэй тэмцэх арга хэмжээнд оролцсон нь ДОХ өвчинтэй тэмцэх Хятад улсын шийдвэр зориг, улс төрийн үзэл баримтлалыг бүрэн харуулж, бусад орнуудад үлгэр жишээ үзүүлсэн байна гэжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын мянганы хөгжлийн зорилтын асуудлын тусгай зөвлөх Сакс хэлэхдээ: ерөнхий сайд Вэнь Жябаогийн хэлсэн үг өрсөлдөөнд зоригтой хандаж, асуудлаас зайлахгүй байх Хятадын удирдах хүмүүсийн шийдвэр зориг, эрэл хүслийг харуулсны зэрэгцээ Хятадын өдөр ирэх тутам товойж байгаа чадвавыг мөн харуулсан байна гэжээ. \Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |