• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дмитрий Медведев Шанхайн Дэлхийн яармагийн Оросын павильоны өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцов

CRI       (GMT+08:00) 2010-09-28 15:54:24

     Шанхайн Дэлхийн яармаг 9-р сарын 28-ны өдөр Оросын павильоны өдөрлөг зохион байгуулсан байна. Хятад улсын дэд дарга Ши Жиньпин, Оросын Холбооны улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев нар үйл ажиллагаанд оролцож үг хэлжээ.

     Хятад улсын дэд дарга Ши Жиньпин хэлэхдээ, "Шинэ Орос: Хот ба хүн" сэдэвт Оросын павильон бол Шанхайн Дэлхийн яармагийн хамгийн их цар хүрээ, хамгийн их үзэгчтэй олон павильоны нэг болсон байна гэжээ.

 

     Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев хэлэхдээ, Шанхайн Дэлхийн яармаг дэлхийн хэмжээний хамгийн чухал цуглаан болж байна. Шанхай өнөө Хятадын хамгийн том аж үйлдвэр соёлын төвийн нэг болсон бөгөөд эртний уламжлал болон хамгийн тэргүүний шинжлэх ухаан техникийн ололт амжилтыг холбосон хот болсон байна гэжээ.

     Павильоны өдөрлөгийг тэмдэглэх үйл ажиллагаан дээр Оросын уран бүтээлчид жуулчдад зориулж дэлхийн утга зохиол болон урлагийн том орны уламжлал, орчин үеийн хөгжим, дуу бүжгийн концерт тоглож сонирхуулсан байна. \Сайн-Өлзий орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе