|
|
||
Шанхайн дэлхийн яармаг Хятадын үндэсний баяр 10-р сарын 1-ний өдөр Хятадын павилоны өдөрлөгийг нээх гэж байна. 29-ний үдээс хойно, Хятадын павилоны өдөрлөгийн хэвлэлийн бага хурал Шанхайн дэлхийн яармагийн төвд болов.
Шанхайн дэлхийн яармагийн Хятадын павилоны дарга Шюй Хүбин танилцуулж хэлэхдээ, Хятадын павилоны үйл ажиллагаа ерөнхийдөө тогтвортой эмх цэгцтэй байна. Хятадын павилон Дэлхийн яармагийн нээлтийн ёслол, хүрээлэнгийн нээлтийн ёслол , "Майн нэг"-ний урт амралт зэрэг чухал чухал арга хэмжээг зохион явуулаад талуудын сайшаалыг хүлээсэн байна. Хятадын павилон мөн павилон хоорондын харилцаа солилцоог идэвхтэй өрнүүлж, оролцогч талуудтай мэдээллээр харилцаж , ойлголцоог нэмэгдүүлж хамтын ажиллагаагаа эрчимжүүлснээр Хятад болон олон орон хоорондын харилцаа холбооны индэр болсон байна гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, павилоны өдөрлөгийн арга хэмжээ 10-р сарын 1-ний өдөр Дэлхийн яармагийн төвд болж , албаны талын ёслолын арга хэмжээ, уран сайхны үдэшлэг зэрэг хэд хэдэн хэсгээс бүрджээ. \Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |