|
|
||
ШДЯ 10-р сарын 1-ний өдөр БНХАУ байгуулагдсаны 61 жилийн ойн үеэр Хятадын павилоны өдөрлөгийг нээх гэж байна. 29-ний үдээс хойш Хятадын өдөрлөгийн хэвлэлийн бага хурал ШДЯ-ын төвд боллоо. ШДЯ-ын Хятадын павилоны дарга Шюй Хүбин, орлогч дарга Чянь Жигуанг, ШДЯ-ын Зохицуулах газрын орлогч дарга Хү Жиньжүнь нар хуралд оролцож, Хятадын павилон албан ёсоор ажиллаж эхэлснээс хойших ерөнхий байдал болон Хятадын өдөрлөгийн холбогдох үйл ажиллагааны талаар танилцууллаа.
2010 оны ШДЯ бол дэлхийн улс түмний харилцаа солилцоог харуулах дэлхийн чанартай өргөн цуглаан мөн. Тус яармаг энэ оны 5-р сарын 1-ний өдөр нээгдсэнээс хойш Хятадын павилон өнөөг хүртэл 152 хоног үргэлжилж, давхардсан тоогоор 21 сая 149 мянган хүн хүлээн авч зочилжээ. Хятадын павилон Хятадын эртний титэм шиг хэлбэртэй барилгын өвөрмөц хэв дүрээр Хятадын соёл иргэншлийг харуулсан төдийгүй товч томруун, уран сэтгэмжтэй, нөлөөлөх хүчтэй үзүүлбэрээр хотын хөгжлийн явц дахь Хятадын өөрийн гэсэн оюун ухаан болох гол сэдвийг нүдэнд үзэгдэж сэтгэлд хоногштол харуулсан байна.
ШДЯ-ын Хятадын павилоны дарга Шү Хүбин танилцуулж хэлэхдээ,
Хятадын павилоны барилгын хэлбэр дүр , үзэсгэлэнд тавьсан агуулга нь аль ч талаас орчин үеийн шинжлэх ухааны хүчин зүйл болон Хятадын уламжлалт оюун ухааныг уялдуулан шинэ сэтгэмжээр харуулсан нь дотоод гадаадын хүндэт зочид, олон салбарын эрдэмтэн мэргэжилтэн, үзэгчдийн өндөр үнэлгээг хүлээсэн гэжээ.
Үүний зэрэгцээ Хятадын павилон эрчим хүч хэмнэж байгаль орчныг хамгаалах шинэ техник хэрэглэв. Жишээлбэл, барилгын орой дахь автомат саравч, борооны ус цуглуулах систем, муж хотуудын павилоны дээврийн халуунаас тусгаарлах зэргийн зураг төсөл нь дэлхийн яармагийн гол уриатай яв цав нийцэж, нүүрстөрөгчийн давхар исэл бага гаргах, байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг ахиулах зэрэг хүн төрөлхтний хамтаар анхаарч буй асуудалд авч байгаа Хятадын идэвхтэй байр суурь болон бодит үйл ажиллагаа, шийдвэр зоригийг харуулсан байна.
Эх сурвалжаас үзвэл, Хятадын павилон үзэн танилцагчдын урсгал, цаг улирлын онцлогийг үндэслэн үйлчилгээний арга хэлбэрээ тасралтгүй сайжруулж , үзэн танилцагчдад таатай нөхцөл бүрдүүлж ирсэн байна. ШДЯ-гийн Хятадын павилоны байнгын орлогч дарга Чянь Жигуанг, Хятадын павилоны хат олон хэрэгцээ шаардлагын дагуу зочлон үйлчлэх чадвар үйлчилгээний чанараа тасралтгүй сайжруулна гэж илэрхийллээ.
10-р сарын 1-ний өдөр ШДЯ шинэ Хятад улс тунхагласны 61 жилийн ойн өлзийт өдөр Хятадын павилоны өдөрлөгийг угтан авах гэж байна. Хятадын павилоны өдөрлөг бол Хятадын дүр төрхийг харуулж, Хятадын соёлыг сурталчилж, Хятадын зориг санааг бадраан дэлгэрүүлэх чухал боломж мөн. Хятадын удирдагч нар болон Үндэсний үзэсгэлэнгийн газрын нарийн бичгийн дарга зэрэг Хятадын ба гадаадын хүндэт зочид уг арга хэмжээнд оролцох болно. Мөн өдөр ШДЯ Хятадын павилоны өдөрлөгийн нээлтийн ёслол , хүндэт зочид ордонтой танилцах болон уран сайхны олон тоглолт тоглох зэрэг арга хэмжээ зохиох болно. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |