• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад ордны өдөрлөгийн албаны талын арга хэмжээ болов

CRI       (GMT+08:00) 2010-10-01 15:55:56

     10-р сарын 1-ний үдээс өмнө, 2010 оны Шанхайн дэлхийн яармагийн Хятад ордны өдөрлөгийн албаны талын ёслолын арга хэмжээ 10-р сарын 1-ний үдээс өмнө Шанхайн дэлхийн яармагийн хүрээлэнгийн төв ордонд болж, дотоод гадаадын 700 гаруй хүндэт зочид уг ёслолд оролцсон байна. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө, Олон улсын үзэсгэлэн яармагийн ажил эрхэлсэн газрын нарийн бичгийн дарга Висенте Гонзалес Лоссерталес нар ёслолд оролцож тус тус үг хэлсэн байна.

     Ү Бангүө хэлэхдээ, Шанхай дэлхийн яармагийг хөгжиж байгаа оронд зохион явуулж байгаа нь дэлхийн яармагийн түүхэнд анх удаагаа тохиож байна. 5 сарын туршид, яармагт оролцсон 246 улс орон болон олон улсын байгууллага, дотоод гадаадын 60 сая гаруй жуулчид болон 2 сая гаруй сайн дурынхан хамт "Хот, нэн сайн сайхан амьдралыг цогцлон байгуулъя" уриан дор, дэлхийн яармагийн гэрэлт сайхан дүр төрхийг даян дэлхийд харуулсан байна гэжээ. Тэрээр цааш нь цохон тэмдэглэхдээ, өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 30 гаруй жилийн турш, Хятадын улс ардын эдийн засаг нь дэлхийд ховорхон хурдаар өсөн нэмэгдэж, бүх салбарын ажил төрөл цэцэглэн хөгжсөн байна. 2020 он гэхэд, Хятад улс арван гаруй тэрбум хүнийг хамарсан нэн өндөр төвшинтэй чинээлэг нийгмийг байгуулах болно. Хятад улс дэхийн хамгийн том хөгжиж байгаа улс орон болсны хувьд, хөгжлийн явцдаа хэдийгээр их олон харш саадад тулгарч байгаа боловч ирээдүйдээ итгэл төгс байгаа юм гэжээ.

     Висенте Гонзалес Лоссерталес хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармагийн амжилт бүтээл дараа дараачийн олон удаагийн дэлхийн яармагт авч хэлбэл маш чухал ач холбогдолтой юм. Тэр нь БНСУ-ын Еосу болон Миланы дэлхийн яармаг зохион байгуулах урам зоригийг бадраасан төдийгүй, бусад улс орны дэлхийн яармаг зохион байгуулах мөрөөдлийг бий болгож байна гэжээ.\Хүчитбаатар орчуулав\

     10-р сарын 1-ний үдээс өмнө, 2010 оны Шанхайн дэлхийн яармагийн Хятад ордны өдөрлөгийн албаны талын ёслолын арга хэмжээ 10-р сарын 1-ний үдээс өмнө Шанхайн дэлхийн яармагийн хүрээлэнгийн төв ордонд болж, дотоод гадаадын 700 гаруй хүндэт зочид уг ёслолд оролцсон байна. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө, Олон улсын үзэсгэлэн яармагийн ажил эрхэлсэн газрын нарийн бичгийн дарга Висенте Гонзалес Лоссерталес нар ёслолд оролцож тус тус үг хэлсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе