• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн энх тайвныг хамгаалах бол Хятад улсын олон улс дахь үүрэг хариуцлага мөн

CRI       (GMT+08:00) 2010-10-01 16:20:03

     БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө 1-ний өдөр Шанхайд дэлхийн яармагийн Хятад улсын үндэсний ордны ёслолын ажиллагаанд оролцож хэлэхдээ, дэлхийн энх тайвныг хамгаалах бол Хятад улсын олон улс дахь үүрэг хариуцлага болохоор барахгүй, мөн ч Хятадын өөрийн хөгжлийн шаардлагад нийцэж байгаа юм гэжээ.

     Ү Бангүө хэлэхдээ, Хятадын ард түмэн өнгөрсөнд өлсгөлөн ядуу амьдралын хал зовуурыг ханатал амсаж, чинээлэг амьдралыг хүсэж тэмүүлсээр ирсэн бөгөөд хөгжил нь Хятадын ард түмний хамтын эрэлхийлэл болсон байна. Хятадын хүн ам олон, эдийн засгийн үндэс суурь нимгэн мөртөө хожуухан хөгжиж эхэлсэн боловч, Хятад улс ирээдүйн хөгжилдөө итгэл төгс байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, 2020 он гэхэд, Хятад улс нь нэн өндөр хир төвшинтэй чинээлэг нийгмийг байгуулж, хэдэн арван тэрбум ард түмэндээ ач тусыг нь хүртээх бөгөөд 21-р зууны 50-аад оны үеэр орчин үеийн байгуулалтыг үндсэнд нь биелүүлэх болно гэжээ.
Ү Бангүө хэлэхдээ, нэг сарын дараа, Шанхайн дэлхийн яармаг өндөрлөх болно, гэвч дэлхийн яармагийн санаачилсан байнга урагшлан шинийг үүдэж, эв санаа нэгтэйгээр хамтдаа хөгжих үзэл баримтлал нь бат орших юм гэжээ. \Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе